Хью Жекман Холливудад мөнхрөв

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Хью Жекман Холливудад мөнхрөв

Холливудын Алдартнуудын модот гудамжинд Хью Жекменд зориулсан одыг  байрлууллаа гэж E! Online сайтаар мэдээлэв.

Хью Жекман, "Шоовдорлогдсон хүмүүс"    

Жүжигчинг
алдаршуулах ёслол дээр Жекман өөрөө мөн түүнтэй хамт “Шоовдорлогдсон
хүмүүс” гэх хөгжимт кинонд хамтран тоглосон жүжигчид Энн Хэтэуэй, Аманда
Сайфред нар оролцов. Энэ кино арванхоёрдугаар сарын сүүлчээр Америкийн
прокатад гарч эхэлнэ. Жекман тэнд Жан Вальжений дүрийг бүтээжээ. Тэр
дүрээрээ жүжигчин “Алтан бөмбөрцөг”  шагналд нэр дэвшээд байна.

Яг
өнөөдөртөө Хьюгийн оролцоотой “Амьд тал” ("Real Steel")  гэх Шон Левийн
кино прокатлагдаж байна. Өмнө нь тэрээр “Дуулиан”, “Нэр нүүр”, Австрали”
болон Икс хүмүүсийн таван цувралд тоглосон байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж