“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк 46.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкинд байршууллаа. Уг санхүүжилтийг махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн менежер, туслан гүйцэтгэгч компаниуд ашиглаж эхлээд байгаа юм байна. Ийнхүү Уул уурхайн яамнаас сонгон шалгаруулсан мах боловсруулж, худалддаг компаниуд санхүүжилт шилжсэн арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээлээ авч, үйл ажиллагаандаа ашиглаж болохоор боллоо.
Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин