
Тус лабораторийг МХЕГ-ын ХШҮХ-ийн дарга Я.Ариунзул, Байгаль орчны улсын байцаагч Г.Энхмөнх, ХШҮХ-ийн улсын байцаагч Ч.Нямжав, НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц, Төв лабораторийн ахлах шинжээч Уянга, Төв лабораторийн гадаад орчны шинжээч Нарангэрэл нар үзэж танилцлаа. Энэ үеэр МИРЕКО–ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жон Ён Гүг, шинжээч Ким Та Хён нар байлцан цаашид МХЕГ, MIRECO нар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. Мөн Монгол Улсад уул уурхайгаас экологид үзүүлж буй нөлөөллийг тогтоох, БНСУ-ын бохирдлын стандарт норм нормативыг Монгол Улсын стандарт норм нормативтэй харьцуулж судлах, боловсронгуй болгох, бохирдлын мэдээллийн сан үүсгэх асуудлаар хамтран ажиллах нь хаа хаанаа үр дүнтэй, үр ашигтай байх талаар хоёр тал санал нэгдсэн байна гэж МХЕГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсээс мэдээллээ.