Хиллари Клинтоны тархи хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.16-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтоны тархи хөдөлжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ухаан алдаж унахдаа тархиа хөдөлгөжээ.  Энэ тухай Клинтоны туслахуудын мэдээнээс иш татан Agence France-Presse  мэдээлсэн байна.

Клинтон гэдэсний вирусийн улмаас шингэн алдаж,  ухаан алдан унасан байна. Төрийн нарийн бичгийн дарга Европоос буцах замдаа бие нь эвгүйтсэн бөгөөд эрүүл мэндийн байдлаас болж Хойд Африкт хийхээр төлөвлөөд байсан айлчлалаа хойшлуулсан байна.

Эрүүл мэндийн байдлаас Төрийн нарийн бичгийн дарга бараг долоо хоногийн турш гэртээ ажиллах гэнэ. Клинтон өнгөрсөн есдүгээр сард Бенгазид болсон исламистуудын довтолгооны талаар явуулах хууль тогтоогчдын хуралдаанд оролцож, тэдний асуултад хариулах ёстой байсан ч амжихааргүй болжээ. Өдгөө 65 настай Клинтон АНУ-ын Төрийн департаментыг толгойлж чадахгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Тиймээс Төрийн нарийн бичгийн тушаалыг ирэх нэгдүгээр сард сенатор Жон Керрид өгнө гэсэн яриа гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж