Их Британи, Германы чансаа солигдов

Хуучирсан мэдээ: 2012.12.16-нд нийтлэгдсэн

Их Британи, Германы чансаа солигдов

Их Британи  Хүн амын нэгжийн
хэрэглээний (actual individual consumption, AIC) чансааны дөрвөөс
зургаад шилжин бууж харин Герман зургаагаас дөрөвт  орж иржээ. Энэ тухай
Eurostat статистикийн газраас мэдээлсэн байв. AIC нь иргэдийн
материалаг амьдралыг дүгнэдэг ажээ.

   
Ангела Меркель ба Дэвид Кэмерон. Фото Reuters 
  
Европын хүн амын нэгжийн хэрэглээний чансааны эхний гуравт  байгаа орнуудын  байр хэвээр үлдэв. Люксембург, Норвеги,  Швейцари гурав чансааг тэргүүлсээр байна. Материаллаг амьдралт нь эдгээр орнуудад Европын холбооны орнуудын дундажаас 40, 35, 30 хувиар дээгүүр байна.

Герман 2010 оны 17 хувиа энэ удаа 20 болгон нэмэгдүүлж чадаад зургаагаас дөрөвдүгээрт  шилжив. Тавдугаарт, жилийн өмнөх шигээ л Австри нэрлэгдсэн ба тус улс үзүүлэлтээ нэг хувиар нэмэн 19 болгожээ. Их Британийн  AIC нь Европын холбооны дундажаас 18 хувиар дээгүүр ч өмнөх оныхоос хоёр хувиар буурч зургаад оров.

Эхний арав дотор Швед, Дани, Нидерланд, Франц багтлаа. Чансааны "Антилидерүүдээр" Болгар, Румын, Латви тодров. Эдгээр орнуудад AIC нь Европын холбооны дундажаас 55, 53, 43 хувиар бага ажээ. Европын холбоонд багтаагүй орнуудаас хамгийн ядуу нь Албани, Македони, Босни баГерцеговина гэж чансаанд дүгнэжээ.

Үүний хажуугаар, Eurostat хүн амын нэгжид ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний ноогдлыг гарган улс орнуудын эдийн засгийн идэвхийг үзүүлсэн байна. Энэ үзүүлэлтийн лидерүүдээр бас л Люксембург, Норвеги, Швейцари нэрлэгджээ. Эхний аравт Нидерланд, Ирланди, Австри, Швед, Дани, Герман, Исланд орлоо. Хамгийн бага үзүүлэлтийг Босни ба Герцеговина, Албани, Македони, Болгар, Румын, Латви харуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж