Зул сарын өмнөх аймшиг

Хуучирсан мэдээ: 2012.12.16-нд нийтлэгдсэн

Зул сарын өмнөх аймшиг

Америкийн бага сургуульд хүүхдүүдийг яргалсан аймшигт хэрэг гарлаа. Баасан гаригийн өглөө АНУ-ын хувьд жинхэнэ айдас хүйдэс дагуулав. Коннектикутын бага сургуулийн багш эмэгтэйн хүү сургуульд буутай ирж, аллага үйлдэн 27 хүнийг хөнөөв. Амь үрэгдсэн 20 хүүхдийн ихэнх нь таваас 10 насныхан байжээ. Гэмт хэрэгтэн өөрийгөө ч буудсан байлаа. Тэр эхлээд гэртээ ээжийгээ хөнөөсөн байжээ. Ямар шалтгаанаар хэрэг үйлдэгдсэн нь тодорхойгүй байна.

Хүүхдүүд алагдсан сургуулийн сурагчид. Фото AP

Америкийн түүхэнд хамгийн их цус урсгасан хэргүүдийн нэг  Коннектикут мужийн Ньютаун (Newtown) хотын "Сэнди Хук" (Sandy Hook Elementary School) сургуульд гарчээ. Ийм хэргүүдийн үеэр гардаг шиг эхлээд мэдээлэл хоорондоо зөрчилдөөнтэй, бүрхэг байв. Орой болоход болсон хэрэг тодорхой болсон ч олон зүйл ойлгомжгүй байлаа.

Алуурчин 20 настай Адам Ланза (Adam Lanza)  гэгч залуу болов.  Хамгийн сүүлчийн мэдээгээр энэ буудалцааны явцад 27 хүн тэдний дунд 20 хүүхэнд амиа алдлаа. Америк оронд хүмүүсийг нэн ялангуяа хүүхдүүдийг зэвсэглэсэн мэдрэл муутай хүмүүсээс хэрхэн хамгаалах вэ? гэсэн асуудал дахиад л маргаан үүсгэлээ. Амь үрэгдэсдийн дунд тэр сургуульд багшилж байсан гэмт хэрэгтний ээж Нэнси Ланза байв. Залуу хэргийн газарт өөрийгөө буудан амиа егүүтгэсэн байлаа.

Эмгэнэлт хэрэг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг энэ хэргийн талаар мэдээлэл хийхдээ нулимс дуслуулахад хүргэв. “Амь үрэгдэгсэд таваас арван насныхан. Би өөрөө эцэг хүн учраас түүнийг төсөөлөхөд бэрх байна. Сургуулиудад буудалцаан гаргасан хэрэг явдлыг бид цэглэх ёстой” гэж Барак Обама хэлжээ.

Америкчууд амь үрэгдэгсдийн төлөө мөргөл хийж байна

Буун дуу бүтэн цаг тасарсангүй

Дөнгөж 27 мянган хүн амтай Ньютаун хотод гарсан хэргийн зураглал маш аймшигтай байснаас хэргийн газар ажиллагаа явуулсан зарим хүмүүст эмнэлэгийн болон сэтгэл зүйн тусламж шаардагдсан байв. New York Times сонинд бичсэнээр, сургуульд буудлага болж байгаа тухай анхны дуудлага 9.30 минутад  ирсэн ба бараг цаг орчим буун дуу гарсан байна. Хэвлэлүүдэд тэр хэрэгтэн нэлээдгүй мэргэн буудаж байсан тухай бичжээ. Хүүхдүүд багш нар маш их сандарч, бусад сурагчдыг гадагш гаргаж эхэлжээ. Ланза хамгийн сүүлд өөрийгөө буудсан байв. Эмгнэлт хэрэг гарах үеэр сургуульд 600 орчим хүүхэд байжээ.

Үлгэр жишээ сурагч

Адам Ланзаг цуст хэрэгт түлхсэн шалтгаан тодорхойгүй. Ассошиэйтед Пресс авсан мэдээгээр, тэр үлгэр жишээ сурагч байсан ба бага зэрэг бүрэгдүү залуу гэнэ. Далдын хүч мэтийн этгээд сонирхолтой байжээ.

Daily News сониноор тэр сэтгэлийн тэнцвэргүй, эрт орой  хэзээ нэгэн цагт дэлбэрэх “удаан ажиллагаатай бөмбөг” болсон Аспергерийн синдромоор өвчилсөн гэжээ. Аспергерийн синдром гэгч нь аутизмын хөнгөн хэлбэр бөгөөд  тийм мэдрэлийн өвчтэй хүмүүс оюун ухааны өндөр төвшинтэй байж болдог ч нийгмийн харилцаандаа асуудалтай. Үе тэнгийнхэнтэйгээ харилцах чадваргүй байдаг гэнэ.

Ланзагийнхан General Electric, Pepsi, IBM компаниудын ажилтнууд амьдардаг Ньютауны нэртэй дүүрэгт амьдардаг. Эцэг нь 2008 онд гэр бүлээсээ салсан байв. Тэр General Electric компанийн дэд ерөнхийлөгч гэж АВС телевизээр мэдээлжээ. Хэвлэлийнхэн эхлээд алуурчин гэж андуурсан одоо мөрдөн байцаалтад тусалж байгаа түүний ах, 24 настай Райан Ланза сүүлийн хоёр жилд Адамтай харьцаж байгаагүй гэсэн мэдүүлэг өгчээ.

Хүмүүс зэвсэгт хориг тавихыг шаардаж байна

Ланза сургуульд ирэхдээ Glock, Sig Sauer маркийн хоёр гар буу ба автомат винтовтай байв. Эдгээр зэвсгийг буудлага сонирхдог эх нь хууль дүрмийн дагуу худалдан авсан байв.  АНУ-д зэвсгийг хориглохын төлөө тэмцэгчид тус орны нийгэмлэгт ихээхэн маргаантай байдаг энэ асуудлаар дахин маргаан өрнүүлж, Үндсэн хуулинд нэмэлт оруулан зэвсгийн ил наймааг  хориглохын төлөө шаардлагаа гаргалаа.

"Нэн яаралтай хөдлөх хэрэгтэй. Бид ихээхэн маргаан, яриаг сонсч байна. Харин бид Цагаан ордонд  ч Конгресст ч лидерүүдийн эр зоригийг харсангүй. Үүнд төгсөгөл тавих ёстой. Үндэсний энэ эмгэнэл бүх үндэсний хариуг шаардаж байна” гэж Нью-Йорк хотын мэр Майкл Блумберг мэдэгдсэн байна.

Хэрэг явдалтайгаар холбогдуулан ойрын үед зэвсэг эзэмших журмыг чангалах талаар хэлэлцэгдэхгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни  мэдээлжээ.

Гашуудал


АНУ-д дөрөв хоногийн гашуудал зарлагдан төрийн далбааг буулгаж байна. Сургуулиудад гарсан гэмт хэрэг дотроос Коннектикутын эмгэнэл нь 2009 онд Виргиниа мужид иймэрхүү хэрэг гарч 32 хүн амиа алдсаны дараах хоёр дахь том хэрэг болж байна.

"Коннектикут мужийн захирагч энэ хэрэгтэй холбогдуулан шаардлагатай бүх тусламж, хөрөнгийг  авах болно. Ийм хэрэг явдлыг таслан зогсоохын тулд бид (Вашингтонд) улс төрийнхөө зөрөлдөөнийг орхих ёстой” гэж ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ, иймэрхүү хэрэг хэтэрхий ихээр АНУ-д гарч байгааг тэмдэглэжээ.

Хьютаун хотын цагдаагийн хийсэн мэдээлэлд Ланзагийн гэрээс гэрч болох чухал материал олсон гэдгийг хэлсэн ч агуулгыг нь нууцлав. Тэд хоёр хоногийн дотор аллагын шалтгааныг тогтоох ёстой гэнэ. Сургуулийн захиргаа ланзагийн эх тэнд ажиллаж байсныг үгүйсгэжээ. Энэ аллагын үеэр сургуулийн манаач анги танхмуудад сануулж хэлэн зориг зүрэтэй байсан гэнэ.

Барак Обама мэдэгдэл хийж байгаа нь. Фото AP

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж