О.Пүрэвдулам топ модель боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

О.Пүрэвдулам топ модель боллоо

Загварын хүрээнийхнийг нэгэн дээвэр дор нэгтгэдэг “Гоёл” наадмын шилдгүүд тодорлоо. Наадмын хүрээнд зохион байгуулсан загварын долоо хоногоос шигшигдсэн дизайнерууд болоод загвар өмсөгчид чуулсан “Гоёл-2013” наадмын гала тоглолт энэ үдэш Соёлын төв өргөөнд болж, загвар өмсөгч О.Пүрэвдулам Топ модель өргөмжлөл хүртлээ. “Catwalk” гэх хамтлагт дуулж, “Asian model-2011” тэмцээнээс “Asian star model” өргөмжлөл хүртэж амжсан тэрбээр ийнхүү “Гоёл” наадмаас төрсөн 14 дэх топ модель болж байгаа юм. Сонирхолтой нь, “Гоёл” наадмаас татгалзсан топ хатагтай Э.Одгэрэл “амласан” ёсоор энэ удаагийн наадамд оролцоогүй, гэхдээ эцсийн мөчид тайзнаа заларч, отгон топод шагналыг нь гардуулсан. Харин “Гоёл-2013” наадмын шилдэг дизайнерын шагналыг “Аяс Кашмер”-ийн ерөнхий дизайнер М.Оюунбилэг хүртлээ.

Загварын хүрээнийхний чанар чансааг илтгэж, дизайнеруудын ур чадвар, тэдний урласан хувцас, загвар өмсөгчдийн шалгуур болох учиртай “Гоёл” наадам ийнхүү 25 дахь удаагаа зохиогдож, 18 байгууллага, 50-иад дизайнер, 70 гаруй загвар өмсөгч оролцов.

Г.ДАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж