Германд галт тэрэгний буудлыг дэлбэлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Германд галт тэрэгний буудлыг дэлбэлэхийг завджээ

Германын Бонн хотын галт тэрэгний буудлыг өнгөрсөн долоо хоногт лалын террорист бүлэглэл дэлбэлэхээр завдсан тухай өчигдөр тус хотын прокуророос мэдэгджээ. Бонн хотын галт тэрэгний буудал дээр өнгөрсөн долоо хоногт нэгэн эрэгтэй цэнхэр өнгийн сэжиг бүхий цүнхийг орхиж явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Бонн хотын цагдаагийнхан үүнийг шалгаж үзэхэд тэсрэх бөмбөг хийхэд ашиглагддаг  дөрвөн бортого бүхий хий, азотын нитрат, цагаан өнгийн нутаг зүйлс байжээ. Германы прокуророос цүнхийг галт тэрэгний буудалд орхиж явсан тэрхүү этгээдийг баривчлаад байгаа бөгөөд тэрээр лалын террорист бүлэглэлтэй холбоотой гэнэ. Хэрэв тэрхүү тэсрэх бодис бүхий цүнхийг даруй аюулгүй болгоогүй бол Бонн хотын гал тэрэгний буудалд асар хүчтэй дэлбэрэлт болох байсан тухай мэргэжилтнүүд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Германд энэ мэт террорист халдлага үе, үе гарда гч албаныхан тэднийг даруй таслан зогсоох юм уу эсвэл азаар тэдний оролдлого бүтэлгүйтдэг байна. Үүнээс өмнө 2006 онд мөн Бонн хотын галт тэрэгний буудал дээр Ливан гаралтай хоёр залуу галт тэрэгний хоёр замд тэсрэх бөмбөг бэхэлсэн байсан нь азаар цэнэггүй болж, дэлбэрээгүй аж. Мөн өнгөрсөн 2011 онд Франкфурт хотын нисэх онгоцны буудал дээр тус улсад өссөн Косово гаралтай нэгэн эр гал нээж хоёр Америк нисэгчийг хөнөөсөн террорист халдлага гарч байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж