Сөнөсөн тэнгисийн ёроолоор аялуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Сөнөсөн тэнгисийн ёроолоор аялуулна

Уран зургийн галерейд маргааш 11.00 цагт “Сөнөсөн тэнгисийн ёроолоор аялсан нь” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Гэрэл зурагчин Б.Алтангэрэл, түүний шавь гэрэл зурагчин А.Мөнгөнбагана нарын дэлгэж буй уг үзэсгэлэнгийн нээлт дээр тэдний хэдхэн хоногийн өмнө  худалдаанд гаргасан Өмнөговь аймгийн үзэсгэлэнт байгаль, ард түмний аж, амьдралыг гэрэл зургаар харуулсан “Өмнөговь” гэрэл зургийн цомгийн нээлт болох юм.

Гэрэл зурагчин Б.Алтангэрэл, түүний шавь гэрэл зурагчин А.Мөнгөнбагана нарын Өмнөговь аймгаар 7000 гаруй зам туулж бүтээсэн энэхүү гэрэл зургийн цомог нь дэлхийд ганцхан үлдсэн нүүдэлчин соёл иргэншлээ сурталчлан, нутаг усныхаа үзэсгэлэнт байгаль, өвөрмөц сонин тогтоцийг олон нийтэд дэлгэн таниулахын зэрэгцээ, нүүдэлчин ард түмний аж амьдралыг судалж, байгалийг унаган дүр төрхөөр нь хадгалан үлдээхэд залуу үеэ уриалах зорилготой ажээ. Мөн гадаад, дотоодын жуулчин, төлөөлөгчид Өмнөговь аймгийг гэрэл зургааг сурталчлах томоохон хэмжээний бүтээл болжээ.

Энэхүү гэрэл зургийн цомогт Галбын говиос Зуун мод, Зулганай хүртэл Өнгийн голын сав газраас эх орны хил хүртэл өргөн уудам нутгийн өнгө төрх бүр багтжээ.
 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж