Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газраар, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж