Ч.Цэлмүүн “Дэлхийд дурласан сар” киноны дууг дуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Ч.Цэлмүүн “Дэлхийд дурласан сар” киноны дууг дуулжээ

“Universe best songs” уралдаанаас төрөн гарсан авьяаслаг залуу дуучин Ч.Цэлмүүн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэлээ. Өнгөрсөн зун анхны цомгоо өлгийдөн авч байсан тэрээр “Herub” энтертайнментын уран бүтээлчдийн бүтээсэн “Дэлхийд дурласан сар” дэлгэцийн шинэ киноны дууг дуучин О.Болдсайхантай хамтран дуулжээ. Уг дууны үг, аяыг “Нэгүн” студийн захирал, ая зохиогч Оки зохиожээ.

Дуучин Ч.Цэлмүүн өнгөрсөн аравдугаар сард нижгэр хуримаа хийсэн бөгөөд хосууд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа билээ. Тэрээр бие давхар ч уран бүтээлээсээ хөндийрсөнгүй. Түүний уянгалаг хоолойг дахин сонссон фенүүд нь тун ч сэтгэл хангалуун байгаа гэсэн шүү.

Г.ДАША

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж