“Алтан шонхор” наадам долоо дахь жилдээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

“Алтан шонхор” наадам долоо дахь жилдээ

Телевизийн “тэнгэрт” цойлсон шилдгүүдийг шалгаруулах “Алтан шонхор” наадам арванхоёрдугаар сарын 26-нд “Улаанбаатар” ресторанд болох гэж буй. Харин бүтээлүүдийг 21-нийг хүртэл “NTV” телевизийн байранд хүлээн авах юм байна. Наадам хэдийгээр телевизийн салбарын шилдгийг шалгаруулах боловч цаашдаа чанартай бүтээлүүдийг гаргах, телевизийн салбарыг улам хөгжүүлэх үйлст нэгтгэх зорилготой юм.

Энэ жилийн тухайд, өмнөх жилийн наадмаас ялгаатай нь “Кино алба” номинацийг хасч байгаа юм. Гэвч киноны албаныхны хүч, хөдөлмөрийг үнэлэхийг орхигдуулаагүй бөгөөд бусад номинацидаа шингээж байгаа талаар зохион байгуулагчид тайлбарлаж байна.

Шилдгүүдийг шалгаруулах номинацийг танилцуулъя.

1.    Телевизийн шилдэг мэдээллийн хөтөлбөр
2.    Телевизийн шилдэг төсөл
3.    Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг
4.    Телевизийн шилдэг тайз засал
5.    Телевизийн шилдэг график дизайн
6.    Телевизийн шилдэг хөтлөгч
7.    Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг
8.    Телевизийн шилдэг сэтгүүлч
9.    Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг
10.    Телевизийн шилдэг инженер
11.    Телевизийн шилдэг зураглаач
12.    Телевизийн шилдэг найруулагч
13.    Телевизийн шилдэг дууны найруулагч
14.    Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг
15.    Телевизийн шилдэг дуу оруулагч
16.     Шилдэг “Орон нутгийн телевиз”
17.    Телевизийн шилдэг нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг
18.     Телевизийн шилдэг нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг

“Алтан шонхор” наадмын шүүгчдийн тухайд, телевиз бүрээс шүүгчдийн бүрэлдэхүүнд нэг хүнийг төлөөлөн оролцуулдаг байна. Ингэснээр эрх тэгш, шударга байж чадна гэж зохион байгуулагчид нь үзжээ. Энэ нь ихэвчлэн тухайн телевизийн ахлах редактор, найруулагч байдаг бөгөөд заавал дотроосоо гэлтгүй олноо хүлээн зөвшөөрөгдсөн телевизийн салбарын төлөөлөгчийг оролцуулж болох гэнэ.

Телевизийн шонхрууд өндөрт дүүлэх болтугай.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж