Эван хар салхи гамшиг дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Эван хар салхи гамшиг дагуулав

Эван хар салхи Номхон далайн арлын улс Самаогийн баруун өмнөд хэсгийг дайрчээ. Хар салхины улмаас Самаод хоёр хүн нас барж, нийслэл Апиа хотод олон зуун айлын орон гэр, байшин барилга эвдрэн сүйдэж, мод бутууд булгарч, гэрэл цахилгаан тасран, дэд бүтцэд маш их хохирол учирчээ.  Самао арлын гамшгаас сэргийлэх төвөөс Эван хар салхи болох хүртэл хар салхины хүч бага байгаа тул ноцтой аюул, гамшиг учруулахгүй гэж мэдэгдсэн учраас ард иргэд  урьдчилан сэргийлэх бэлтгэл хангаагүй байжээ. Хавайн хар салхинаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр  Эван хар салхины хүч сүүлийн 36 цагийн дотор хар салхины зэрэглэлийн гуравдугаар төвшинд хүрч, 202 км/цагийн хурдтайгаар  Фижи улсыг чиглэсэн байна. Харин Фижийн цаг уурын агентлагаас мэдээлснээр тус хар салхи ирэх ням гариг гэхэд арлын эрэгт тулж ирэх тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж