
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрийн байр сууриа илэрхийлж, МАХН-ыг “намыг шалбааг” хэмээн ярьсан бөгөөд энэ нь ултөрчийн хувьд байж болохгүй зүйл хэмээн үзэж байгаагаа хэвлэлийн хурал зарлагсад онцолж байлаа.
Тиймээс албан ёсоор УИХ-ын Ц.Нямдоржид хүсэлт гаргаж, өнөөгийн улстөрийн нөхцөл байдал, хэлмэгдүүлэлт, Ж.Баатар генералын хэрэг, улстөрийн шинэчлэл, өөртэй нь холбоотой асуудлаар халз мэтгэлцээнд дуудаж буйгаа илэрхийлэх гэнэ. Хэрэв Ц.Нямдорж гишүүн зөвшөөрвөл мэтгэлцээний цагийг товлож, МҮОНРТ, ТВ-9 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах бөгөөд халз мэтгэлцэхэд бэлэн гэдгээ улстөр судлаач Л.Эрдэнэтуул хэллээ.
Ш.ЧИМЭГ