Д.Болдын “Монгол поп” хуанли

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Д.Болдын “Монгол поп” хуанли

Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ бэлэг барьдаг дуучин Д.Болд өөрийн зураг бүхий 2013 оны хуанли гаргажээ. Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо “Үүлэн домог” дууны клипэнд өмссөн “хүннү” загварын дээлтэй уг хуанлийн нүүрийг чимжээ. Тэрээр уг дээлийнхээ загварыг өөрөө гаргаж, Монголын урдаа барьдаг уран гартнууд, оёдолчдоор урлуулсан гэнэ. Монголын уран бүтээлчдийн анхдагч болж, 2008 онд “Only one” цомгоо дагалдуулан хуанли гаргаж байсан дуучин Д.Болд энэ удаад дахин өөрийн зураг бүхий хуанлиар бэлэг барьж байна. Тэрээр тун удахгүй “Монгол поп-2” шинэ цомогоо өлгийдөн авах гэж байгаа билээ.

Дуучин Д.Болдын хуанлид түүний олон сонирхолтой зургууд багтсан бөгөөд үндэсний дээлтэй, чөлөөт хувцастай, жентелмэн гээд олон дүр төрхийг нь энэ хуанлиас харж болох нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж