Шилжилтийн эдийн засагтай үед сэтгэцийн олон янзын өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Сэтгэл зүйч бол Монголын нийгэмд агаар шиг дутагдаж байгаа. Төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүд сэтгэлзүйчтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Сэтгэцийн есөн төрлийн эмгэг байдаг. Зарим нь хавар илэрдэг тохиолдол олон байдаг. Гэхдээ үүнийг яаж эрүүлжүүлэх вэ гэдгийг сэтгэлзүйчээр дамжуулан өөрчлөх, үүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад албажуулан, тусгаснаараа онцлог юм байна. Тиймээс энэ хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дэмжих нь зүйтэй гэж олон гишүүд онцолж байлаа.
УИХ-ын гишүүд саналаа хэлсний дараа 84 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.