
“Жаахан шаргын нутгаас нэртэй” уг үзэсгэлэнгийн нээлтэнд Аймгийн засаг дарга Ж.Батсуурь, Засаг даргын орлогч Д.Хосбаяр, УИХ-ын гишүүн Р.Буд тэргүүтэй орон нутгийн удирдлагуудаас гадна тус үзэсгэлэнд уран бүтээлээ сонирхуулж буй уран бүтээлчид оролцлоо.
Сүхбаатар аймгаас төрөн гарсан алдартай хүмүүсийн бас нэгэн төлөөлөл болох Ардын зураач Д.Амгалан болон залуу уран бүтээлчдийн бүтээл болох 50 гаруй зураачдын 100 гаруй байгалийн гайхамшигийн харуулсан уран зураг, орчин үеийн урлагийн бүтээл, уран барималч УГЗ Д.Дамдимаа, уран дархан М.Балдан-Осор, чулуун сийлбэрч Д.Боргой зэрэг дүрслэх уран бүтээлчдийн бүтээлүүд түлхүү тавигдсан юм. Мөн Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагддаг тал нутгийн өв соёлын хосгүй үнэт зүйлс, гайхамшигт үзвэрийн дээжис уг үзэсгэлэнд байгаа аж.