
НҮБ-ын худалдан авалтын гол чиглэлүүд нь агаарын тээвэр, харилцаа холбоо, барилга, архитектур, хүнсний бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн болон авто тээврийн хэрэгсэл, аюулгүй байдлын тоног төхөөрөмж, үйлчилгээ зэрэг бөгөөд бизнес эрхлэгчид энэ талаарх мэдээлэл хомс байдаг юм. Тиймээс хуралд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд 12 дугаар сарын 14-нөөс өмнө Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай холбогдон, хэрхэн бүртгүүлэх тухай мэдээллийг авч болох юм байна.
У.БОЛОР