Япон арлын маргаанаар Хятадыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Япон арлын маргаанаар Хятадыг буруутгав

Хятад, Японы хооронд маргаан дэгдээгээд байгаа Сенкаку /Хятадаар  Дяоюйдао/ арлын маргаан дахин хурцдаж болзошгүй талаар эх сурвалжууд онцолжээ. Учир нь Хятадын далбаатай онгоц орон нутгийн цагаар 02.00 цагт тус арлын ойролцоо ажиглалт хийж байсан хэмээн Японы далайн эргийн хамгаалалтын төлөөлөгч Осаму Фүжимира мэдэгдсэн байна.

Дээрх үйл явдлын дараа уг арлыг өөрийн эзэмшилд оруулахыг хүссэн хоёр улсын хооронд дахин ширүүн маргаан дэгдэж болзошгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ үеэр Токио дахь Хятадын Элчин сайд маргаантай байгаа арлын асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Ингэхдээ тус арлыг өөрийн улсын эзэмшилд авах сонирхолтой гэжээ.

Харин Хятадын Гадаад хэргийн сайд Хун Лей дээрх асуудалд “Манай улсын хувьд арал руу хөлөг явуулсан асуудал байхгүй бөгөөд тус аралд тогтмол үйл ажиллагаа явуулж байсан өөрийн улсын эргийн хамгаалалтын албаны хөлөг” хэмээн мэдэгджээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж