АНУ босогчдын эсрэг хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

АНУ босогчдын эсрэг хориг арга хэмжээ авна

АНУ анх удаа Сирийн босогчдын нэгэн бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авлаа. Башар Ассадын армитай тулалдаж байгаа “Жебхат ан-Нусра”-г АНУ алан хядагч бүлгийн жагсаалтад оруулсан байна. Уг бүлэглэл АНУ-ын дэмждэг Сирийн чөлөөт армийн эсрэг байлдаж байгаа юм. Харин босогчдын төлөөлөгч  АНУ уг бүлгийн аюулыг “хэтрүүлэн” авч үзлээ гэсэн байна.


              
АНУ-ын Сангийн яамны терроризмын санхүүжилттэй тэмцэх тагнуулын албаны тэргүүн Дэвид Коэн өнгөрсөн мягмар гаригт мэдэгдэхдээ, тус яам ерөнхийлөгч Ассадын дэглэмийн эсрэг байлдаж байгаагаар “хууль ёсны сөрөг хүчин” гэсэн тодотголтой болох эрмэлзэлтэй  “Жебхат ан-Нусра” (Ялалтын фронт”) бүлгийн  лидерүүдийн эсрэг хориг арга хэмжээг авч байна гэж хэлжээ.

Үүний өмнө тус бүлгийнхэн Чөлөөт армийн босогчдын хамт Хлеппо хотын ойролцоох цэргийн баазыг байлдан эзэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон тус байгууллагыг “Аль-Каида”-тай холбоотой, гадны алан хядах байгууллагын жагсаалтад оруулсан юм. Фронт өмнө нь Дамаскт хийсэн амиа золиослогчдын том аллагууд, Засгийн газрын армийн эсрэг мөн нийслэлийн телевизийн төвд халдан орон нутгийг сэтгүүлчдийг хөнөөсөн зэрэг хэргүүдийн   хариуцлагыг хүлээнэ гэдгээ зарласан.

Ажиглагчдыэ тэмдэглэснээр Сирид радикалууд идэвхжиж буйд нь АНУ түгшиж байгаа аж. Анх хоёрдугаар сард америкчууд Сирийн босогчдын эгнээнд “Аль-Каида”-гийн гишүүд байж магадгүй гэж хэлж байв. Иракт үйл ажиллагаа явуулдаг “Аль”Каида” Сирид идэвхжиж байна гэж Америкийн тагнуулчид дүгнэсэн юм.

Өнгөрсөн наймдугаар сард босогчид барууны тусламжийг авч чадахгүй бол “Аль-Каида”-тай нэгдэнэ гэж “айлгасан”. Мөн есдүгээр сард Америкийн элчин Ливид алагдсанаас хойш америкчууд асуудалд ноцтой хандах болж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр засаг захиргаагүй, “Аль-Каида”- гийн бүлгүүд эцэс төгсгөлгүй тэмцэлдсэн Сомали маягийн орон болон хувирах аюул Сирид нүүрлээд байна гэж НҮБ ба Арабын орнуудын лигийн бие төлөөлөгч  Лахдар Брахими сануулсан юм.

“Ямар ч хувьсгалд радикалууд бий. Гэхдээ бидний ихэнх сиричүүд. Хэрэг явдал төгссөний дараа хэвийн амьдралдаа орж чадна” хэмээн босогчдын нэг дарга ярьжээ.

Дамаск бүслэлтийг сэтлэхээр эрмэлзэж байна

Энэ үеэр Засгийн газрын цэрэг Дамаскийн ойролцоо босогчидтой тулалдан тэднийг хотын захын аюулгүйн бүс гэх 8-10 км-ийн цаана  гаргахаар оролдож байна. Хэдэн арван террористуудыг устгалаа гэж цэргийнхэн мягмар гаригт мэдээлсэн. Нийслэлээс 165 км-ийн цаана орших Хомс хотод босогчдын буудсан хоёр дуужин армян хороололд тусан нэгэн байшинг нурааснаас таван хүн амь алдаж 37 хүн шархаджээ. Тэдний ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байв.

Алеппо хотын ойролцоох Эль-Кинди эмнэлэгийг босогчдоос чөлөөсөн гэж эрх баригчид мэдээлэв. Мөн Анада, Сфейра, Эль-Баба,  Телль-Раххала хотуудад цэргийнхэн амжилттай тулалдлаа гэж мэдээлэв. Харин Саудын “Аш-Шарк аль-Аусат” сонин босогчид амжилтай байлдсан гэж мэдээлжээ. Тэд Идлиб муж дахь армийн сүүлчийн хүчтэй түшиц Шейх-Сулейман баазыбг эзэлжээ. Босогчид 57 их буу, 23 зенитийн олзлоод байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж