Н.Энхбаярыг хэн хэн эргэж очив?

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг хэн хэн эргэж очив?

МАХН-ын
удирдах албан тушаалтнуудын олон нийтэд хандаж хэвлэл мэдээллийн
хэрэгслээр хийгээд байгаа мэдээллүүдээр бол тус намын дарга Н.Энхбаярын
амь нас бараг л зүүний үзүүр дээр дэнжигнэж, онош нь ч тогтоогдохгүй,
гадаадад явж эмчлүүлэхээс өөр арга замгүй болоод байгаа юм шиг ухуулж
байгаа билээ. Тэдний хэлж буйгаар бол, Монголын эмч нар хэн нэг хүний
өвчний оношийг тогтоох мэдлэг чадваргүй сул дорой хүмүүс болж таарав.

Гэтэл
бодит байдал үүнээс огт өөр байна. Ард түмнийг юу ч эрээчиж болдог
хоосон цагаан цаастай адилтгаж Хятадын их удирдагч Мао дарга хэлсэн
байдаг. Тэгвэл олон түмний тархийг хэрхэн угааж болдгийн хамгийн том
жишээ энэ болж байна. Баримт дурдъя. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хэд
хэдэн хэрэгт нэр холбогдож шүүхийн өмнө дуудагдаж анхан, давж заалдах,
хяналтын шатанд гэм буруутай нь тогтоогдож 2.6 жилийн хорих ялаар
шийтгүүлээд байгаа билээ. Тэрбээр томчууд, алдар гавьяатнуудын гэгддэг
Хоёрдугаар эмнэлэгт хэвтэж өдөр бүр эмч нарт үзүүлж, дээд зэргээр
эмчлүүлэхийн зэрэгцээ энэ оны наймдугаар сараас хойшхи хугацаанд
“Сонгдо” эмнэлэгт гэхэд тархи, нурууны зураг авахуулж, тархи, мэдрэлийн
“Рефлекс” эмнэлэгт хэд хэдэн шинжилгээ өгснөөс гадна Цэргийн төв
эмнэлэгт хүчилтөрөгчийн аппаратад хүртэл оржээ.

Монголын тангараг
өргөсөн цагаан нөмрөгтнүүд маань сайн дураараа өлсгөлөн зарласан түүний
эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж өнөөдрийг хүрэв. Өдөр өнжилгүй
янз бүрийн эмчилгээ хийлгэж, чанартай хоол ундаар тасрахгүй байгаа хүний
бие муу байх үндэс огт баймааргүй санагдана.

Бие нь их л тааруу
гэгдээд байгаа МАХН-ын дарга улс төрчид, томчууд, журмын нөхөдтэйгөө
өдөр алгасалгүй шахам уулзаж тэдэнд зааж зааварлаж, үүрэг даалгавар өгч
байгаа нь түүнийг их л тэнхлүүн байгааг илтгэнэ. Тухайлбал, 2012
оны наймдугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн С.Баасанхүү, түүний маргааш
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, нөгөөдөр нь МАХН-ын дэд дарга, Шадар сайд
Д.Тэрбишдагва, мөн сарын 24-д МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доёд,
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, наймдугаар сарын 29-д
Шадар сайд Д.Тэрбишдагва, хоёр өдрийн дараа мөн л Д.Тэрбишдагва, Эрүүл
мэндийн сайд Н.Удвал, есдүгээр сарын 5-нд Д.Тэрбишдагва, Сангийн сайд
Ч.Улаан, түүний маргааш Н.Удвал, мөн сарын 10-нд Шадар сайд
Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, хоёр
өнжөөд УИХ-ын дэд дарга Л.Цог, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд
Б.Тулга, есдүгээр сарын 13-нд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва,
14-нд УИХ-ын гишүүн С.Баасанхүү, Ерөнхий нарийн бичгийн дарга
Г.Шийлэгдамба, 19-нд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн
Д.Тэрбишдагва, 10 дугаар сарын 23-нд УИХ-ын гишүүн асан Д.Загджав, 11
дүгээр сарын 17-нд генерал “М.Ганболд, мөн сарын 27-нд УИХ-ын гишүүн
Ц.Цолмон гэх мэтчилэн уулзсан жагсаалт бараг өдөр алгасалгүй үргэлжилнэ.
Тоймлон хэлвэл, энэ гурван сар гаруйн хугацаанд Шадар сайд
Д.Тэрбишдагва нийт 16 удаа, УИХ-ын гишүүн С.Баасанхүү 8 удаа, Эрүүл
мэндийн сайд Н.Удвал 7 удаа, УИХ-ын дэд дарга Л.Цог 6 удаа, МАХН-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба 14 удаа, УИХ-ын гишүүн
З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Ч.Улаан нар тус бүр 3 удаа, Төрийн албаны
зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, МАН-ын дарга
Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Загджав нар тус бүр 2 удаа уулзжээ. Үүнээс
үзэхэд хамгийн  олон удаа түүнтэй уулзсан хүмүүсээр Д.Тэрбишдагва,
Г.Шийлэгдамба, С.Баасанхүү нар тодорч рекорд тогтоов.

МАН-ын
дарга Ө.Энхтүвшин хоёр ч удаа МАХН-ын дарга болон дэд дарга нартай
уулзсан болох нь энэхүү мэдээллээс тодорхой харагдана. Мэдээж хэрэг тэд
юуны тухай ярилцсан нь хэнд ч ойлгомжтой зүйл. Урьд өмнө ойр дотно мөр
зэрэгцэн нэгэн туган дор зүтгэж явсан хоёр намын дарга хоёр ч удаа
уулзсан нь нэгийг өгүүлнэ. Тэдний ярианы гол сэдэв нь Монголын өнөөгийн
улс төр хийгээд цаашид хоёр нам хэрхэн хамтарч ажиллах ээдрээтэй
асуудлыг нэг мөр болгоход оршиж байсан болов уу.

Үргэлжлэлийг www.wikimon.mn сайтаас уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж