Леон Панетта Афганистанд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Леон Панетта Афганистанд айлчилж байна

АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта өчигдөр Афганистанд улсад айлчилжээ.  Тэрээр тус улсад хийх хоёр өдрийн айчлалаараа Ерөнхийлөгч Барак Обамагийн 2014 он гэхэд Афганистанаас цэргээ бүрэн  гаргаж дууссан байх төлөвлөгөөтэй холбоотой зарим асуудлыг онцлон хэлэлцэх  аж.

Дээрх хэлэлцээр нь АНУ  Афганистан дахь Аль-Кайда болон терроризмтай тэмцэж буй энхийг сахиулагч цэргүүдээ сүүлийн жилүүдэд л гэхэд нэг жилд  зургаан мянгаас арван мянгаар бууруулж, 2014 гэхэд цэргээ бүрэн гаргаж дууссан байх болно гэсэн Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэр дээр үндэслэж байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар одоогоор Америкийн 35 мянган цэрэг нутаг буцаж 66 мянган цэрэг Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа аж.

Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч Обама үлдсэн цэргүүдийг нутаг буцаах асуудлыг яаравчилж энэ тал дээр Ерөнхийлөгч Хамид Харзайг анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Харин  Хамид Харзай  АНУ-н Ерөнхийлөгчийн цэргийн хүчээ татах байр суурьтай холбоотой Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны дотоод нөхцөл байдлыг ирэх оны эхний сард багтаан Вашингтонд мэдэгдэл хийхээ Леон Панеттатай хийсэн дээрх уулзалтын  үеэр онцолсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панеттагийн айлчлал өнөөдөр буюу баасан гаригт дуусгавар болох юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж