ДОХ-той тэмцэх тухай хуулийг батлав

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

ДОХ-той тэмцэх тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ДОХ-той тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Монголд ДОХ-ын халдварын тархалт санаа зовоох хэмжээнд байгаа учир цаашид холбогдох байгууллагууд улам анхаарч, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил чухал байгааг гишүүд хэлж байлаа.

Үүний дараа Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр,  биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж эрхэм гишүүн С.Ганбаатар танилцуулгыг хийлээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр засвар, үйлчилгээ шаардсан, шинээр барих бусад барилгын хамт үүнийг шийдвэл илүү оновчтиой болохыг хэлж байв. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж