Бенгазид дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Бенгазид дэлбэрэлт болов

Ливийн Цагдаагийн Ерөнхий газраас эх сурвалжуудад мэдээлснээр өчигдөр  Бенгази хотын зүүн хэсэгт орших хотын цагдаагийн хэсгийн гадна болсон дэлбэрэлтийн улмаас  дөрвөн хүн шархдаж, хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Цагдаа нарын мэдээлж байгаагаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн буруутныг одоогоор олж тогоогоогүй байна.

Дэлбэрэлт Бенгази хотод энэ долоо хоногт гарч байгаа хоёрдахь дэлбэрэлт бөгөөд Ливийн Засгийн газар  энэ газар болоод буй цуврал дэлбэрэлтийн талаар тодорхой тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн есдүгээр сард мөн Ливи дэх АНУ-ын Элчин сайдын яамны байранд халдлага гарсны улмаас Америкийн элчингийн сайд амь үрэгдэж байсан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж