Улсын онцгой комиссын хуралдаан болно. Улсын онцгой комиссынхон Шадар сайдын өрөөнд хуралдаж цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцах юм байна.
“Монгол ньюс” мэдээллийн төвд.
11.00 цагт. Хууль сахиулахын их сургуулиас хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд тус сургуулийн захирал цагдаагийн хурандаа Р.Чингис, Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд сургалтын бодлогын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал бөгөөд хүрээлэнгийн захирал, хурандаа Ц.Цэрэндорж нар оролцох юм байна.
12.00 цагт. Нэрт эрдэмтэн зохиолч Л.Н.Гумелевын мэндэлсний 100 жилийн ойд зориулж түүний алдарт бүтээл “Тайна вымышленного царства” номыг монгол хэлнээ орчуулсан талаарх мэдээллийг сонирхоорой. “Цуу ярианаас үүдэлтэй хаант улсын эрэлд” нэртэй уг ном XIII зууны үеийн монголчуудын түүхийг өгүүлсэн аж.
13.00 цагт. Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж дуучин Э.Болор-Уянга “Дурсъя, дуулъя” нэртэй цомог гаргажээ. Цомгийн нээлттэй холбогдуулан Д.Эрдэнэцэцэг агсны найзууд болон рок попын төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
11:00 цаг. Хөвсгөл аймгийн 33 цэгт гарсан ой хээрийн түймрийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхтэй холбоотой мэдээллийг хуульч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хийнэ.
12:00 цагт. Зуун мянган айлын орон сууцны зээлд хамрагдсан Голден парк орон сууцны захиалагчид уг хөтөлбөртэй холбоотой зээлийн талаар мэдээлэл хийхээр тус тус зарлаад байна.