
Үүний дараа өдгөө 73 настай Иэн Маккеллен мөн өөрийн биеэр “Sun” сэтгүүлд хорт хавдар тусаагүй болохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр ярилцлагынхаа үеэр “Миний бие сайн байгаа, хорт хавдар тусаагүй. Харин ийм мэдээлэл гарсанд би их гайхаж байна” хэмээн ярьжээ. Их британийн зарим эх сурвалжуудаар түүнийг Шинэ-Зеландад өвчнөө эмчлүүлэхээр мэс засал хүртэл хийлгэсэн хэмээн бичсэн аж. Иэн удаан хугацаагаар фэнүүдийнх нь санааг зовоогоод байсан цуурхалд ийнхүү өөрийн биеэр мэдэгдэл хийжээ.
Э.АНХТУЯА