“Усны хүч-2012” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүдэд:
1-р байр: ЭМШУИС-ийн оюутан Б. Бямбадорж “Усны био энергийн болон цасны найрлагын судалгаа” сэдвээр,
2-р байр: ШУТИС-ийн Хүнсний Инженер Биотехнологийн сургуулийн хүнсний биотехнологийн ангийн 4-р курсийн оюутан Б. Лхагвасүрэн “Оюутны дотуур байрны ундны усанд хийсэн эрүүл ахуй, чанарын судалгаа” сэдвээр,
3-р байр: ШУТИС-ийн Дарханы Технологийн Сургуулийн Усан хангамж, ус цэвэрлэгээний инженерийн ангийн 3-р курсийн оюутан М.Роза “Ахуйн Бохир усыг хөрсөөр цэвэрлэх туршилтын судалгаа” сэдвээр,
4-р байр: ШУТИС-ийн ХИБС-ийн хүнсний биотехнологийн ангийн 4-р курсийн оюутан Н.Цолмонгарав “Оюутны дотуур байрны ундны усанд хийсэн эрүүл ахуй, чанарын судалгаа” сэдвээр,
Тусгай байр: ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн оюутан П.Ренчин “Усны зохистой хэрэглээн дэх техникийн дэвшил ба хаягдал, усны дахин ашиглалт” сэдвээр тус тус шалгуулж, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулжээ.