
Toshiba-ийн L болон P цуврал зөөврийн компьютерүүд нь 3D зөөврийн компьютерийн стандартыг тогтоох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. P цуврал нь хоёр төрлийн хэмжээтэй бөгөөд P755, P759 нь 15,6 инч, P770, P775 нь 17,3 инчийн хэмжээтэй дэлгэцтэй ажээ. Харин L цувралын нөүтбүүкүүд нь дүрсийг хоёр хэмжээсээс гурван хэмжээсрүү хувиргах хувиргагчтай ба 3D тоглуулагчтай юм. Toshiba компани эдгээр шинэ технологийн зөөврийн компьютерүүдаа дөрөвдүгээр сарын сүүлээр худалдаанд гаргаж эхлэх юм байна.
Б.Энхцэцэг