“Skyfall” Box office-ийг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

“Skyfall” Box office-ийг тэргүүлсээр

Оскарын шагналт найруулагч Сейм Мендесийн найруулсан Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” “Box office”-ийг тэргүүлсээр байна. Тус кино өнгөрсөн долоо хоногт л гэхэд 6.7 сая евро буюу 10.8 сая ам.долларын ашиг олжээ. Харин Box office-ын хоёрдугаарт найруулагч Петер Реймсигийн  “Rise of the Guardians” 10.4 сая ам.долларын ашиг олсноор үзэгчдийг байлдан дагуулаад байсан “The Twilight Saga: Breaking Dawn – Part 2”-ийн өмнө бичигдсэн байна. Гуравдугаарт бичигдсэн “The Twilight” өнгөрсөн долоо хоногт дөнгөж 9.2 сая ам.долларын ашиг олсон аж. Харин дөрөвдүгээрт, “Lincoln” кино 8.9 сая ам.долларын ашиг олсон бол  “Life of Pi” 8.3 сая ам доллараар тавдугаарт бичигдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн “Box office”-ийн шилдэг таван киног танилцуулъя.

  1. Skyfall – 10.8 сая ам.доллар
  2. Rise of the Guardians -10.4 сая ам.доллар
  3. The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 – 9.2 сая ам.доллар
  4. Lincoln – 8.9 сая ам.доллар
  5. Life of Pi – 8.3 сая ам.доллар

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж