Оросууд инфляцийн түвшингээ буулгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Оросууд инфляцийн түвшингээ буулгаж байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар Оросын инфляцийн түвшин 6.5 хувьтай байлаа гэж тус улсын Төвбанкны Дэд ерөнхийлөгч С.Швецов мэдээлэв. Тэрбээр “Инфляци оргил түвшиндээ хүрээд одоо буурч байна. Олон нийт биднийг хүүгийн түвшинг хязгаарлахаа болих хэрэгтэй гэсэн. Юутай ч 2013 оны эхний улирлыг харцгаая” гэж Олон улсын валютын сангийн санхүүгийн хурлын үеэр сэтгүүлчдэд хандан хэлжээ. 6.5 хувь гэдэг нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус улсын инфляци хамгийн бага түвшинд хүрснийг харуулж байгаа юм. 2008 онд ОХУ-ын инфляцийн түвшин хамгийн өндөртөө 14.2 хувь хүрч байжээ.
 
Оросын Төвбанкны хувьд баримталж буй бодлогоо ойрын хугацаанд өөрчлөхгүй байх төлөвтэй байна. Рублийн гадаад валюттай харьцах ханшийг 6.5 хувиар бууруулж, хадгаламжийн хүүг 4.5 хувьд барих бодлого баримталж байгаа бөгөөд зээлийн хүүг өөрчлөхгүй гэнэ.

Инфляцийн түвшинг барихын тулд зээлийн болон хадгалмжийн хүүг бууруулах бодлого баримталж байгаа аж. Мөн рублийн гадаад валюттай харьцах ханшийг ч хянах зорилготой юм байна.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж