Төрийн банк шинэ гүйцэтгэх захиралтай болов

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Төрийн банк шинэ гүйцэтгэх захиралтай болов

Энэ дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар Төрийн банкны борлуулалт хариуцсан захирал Ж.Отгонбилэгийг томилсон байна.

Ж.Отгонбилэг нь 1997-1999 онд Монголбанкны хянан шалгагч, 1999-2006 онд Монголбанкны ахлах хянан шалгагч, 2005-2007 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, 2006-2007 онд Монгол шуудан банкны зээлийн бодлого зохицуулалтын захирал, 2007-2009 онд Жэй Эн Моторс ХХК-д гүйцэтгэх захирал, 2009 оны арваннэгдүгээр сараас Төрийн банкны борлуулалт хариуцсан захирлаар ажиллажээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны арваннэгдүгээр сарын  19 -ний өдрийн тогтоолоор  Moнгол Улсын банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувь төрийн өмчит Төрийн банкийг байгуулсан. Тухайн үед Төрийн банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх,  хангалттай сайн төвшинд хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар  Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Төрийн банкны удирдлагын багийг бүрдүүлсэн. Удирдлагын баг гэрээний хугацаанд үүргээ амжилттай биелүүлж, Төрийн  банкийг 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар  нэг тэрбум 167 сая  төгрөгийн ашигтайгаар энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр  дараагийн удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж