Уго Чавесийн хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Уго Чавесийн хагалгаа амжилттай болжээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн баасан гаригт Кубад дахин хагалгаанд орох тухай мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч Уго Чавесийн биеэс дахин шинэ хорт хавдрын эс илэрсэн бөгөөд хагалгаа амжилттай болсон тухай Дэд ерөнхийлөгч Николас Мадуро өнөөдөр мэдэгдлээ. Ерөнхийлөгч Уго Чавес  хагалгаа нь амжилттай болсон болохоор ирэх баасан гаригт эх орондоо эргэн ирэх гэнэ. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийг Кубын нийслэл Гавана хотын эмнэлэгт хагалгаанд орохын өмнөхөн Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа түүнтэй уулзаж, амжилт хүсчээ. Энэхүү хагалгаа нь Уго Чавес 2009 онд Кубад хорт хавдарын эмчилгээ хийлгэж эхэлсэнээс хойшхи дөрөв дэх хагалгаа юм байна. Үүнээс өмнө тэрээр энэ жилийн эхээр хорт хавдарын шинэ эс илэрсэнээр хоёр дахь удаагаа хагалгаанд оржээ. Харин дараа Уго Чавес өнгөрсөн  долдугаар сард бүрэн эдгэрсэн хэмээн зарлаж, өнгөрөгч аравдугаар сард ерөнхийлөгчийн сонуульд улиран өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Гэвч тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн даваа гаригт  хагалгаанд орохоосоо өмнө залгамжлагчаараа Дэд ерөнхийлөгч Николас Мадурог нэрлэжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж