Шүлхийн эсрэг тоноглосон 22 машинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Шүлхийн эсрэг тоноглосон 22 машинтай боллоо

Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, мал эмнэлгийн албыг бэхжүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газраас 375,0 сая рублийн өртөг бүхий буцалтгүй туслалцаа үзүүлэхээр 2010 оны сүүлчээр шийдвэрлэсэн юм.

Энэ тусламжийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүлхийн өвчнөөс сэргийлэх 37,0 сая тун вакциныг гурван удаагийн ачилтаар хүлээн авсан бол тусламжийн сүүлчийн хэсэг болох 22 ширхэг ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалттай ДУК автомашиныг өнгөрөгч даваа гаригт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хүлээн авсан байна. Уг үйл ажиллагаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В. В. Самойленко нар оролцож, аймгуудаас ирсэн Хүнс, хөдөө аж ахуйн газрынханд машины түлхүүрийг нь гардуулж өгчээ.

Энэхүү автомашин нь халдварт өвчний голомт, шаардлагаар болон урьдчилан сэргийлэх зорилгоор цаг агаарын ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай, халдваргүйтгэлийн уусмалыг бэлтгэх, 0+85 хэм хүртэл халаах, найман метр хүртэлх өндөрт 2,5 МПа (кг/см2) хүртэлх даралтаар шүрших, нэг минутад найман литрээс доошгүй шингэнийг мананцар маягаар шүрших чадвартай. Мөн жолоочоос гадна дөрвөн хүний суудалтай, бензин хөдөлгүүртэй УАЗ 390945 маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашин юм байна.

ОХУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлсэн вакциныг ашиглан хэрэгжүүлсэн шүлхийн өвчнөөс сэргийлэх урьчилан сэргийлэлтийн арга хэмжээнд  өнгөрсөн оны намар долоон аймаг, нийслэлийн 71 сум, есөн дүүргийн шүлхий өвчнөөр мэдрэмтгий нийт 11.4 сая малыг, 2012 онд таваас зургадугаар сард 10.2 сая, есөөс арваннэгдүгээр сард 8,7 сая малыг бүрэн хамруулсан бөгөөд вакцинжуулалтын үр дүнд ОХУ-ын нарийн мэргэжлийн судлаачидтай хамтран үнэлгээ дүгнэлт хийэээ. Мөн улсын нөөц болон орон нутгийн Мал эмнэлгийн албанд 2013 онд хоёр удаа зүүн бүсийн дөрвөн аймгийн малыг толгой дараалан бүрэн хамруулах хэмжээний вакцины нөөцийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн 2010 онд өвчин гарсан буюу түүнтэй хил залгаа орших зургаан аймгийн мэдрэмтгийн бүх малыг вакцинжуулалтад бүрэн хамруулсан нь өвчин гарах эрсдлийг бууруулжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж