Женифер Анистон хөл хүнд болсон уу?

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Женифер Анистон хөл хүнд болсон уу?

Италийн эмэгтэйчүүдийн долоо хоног тутмын сэтгүүл болох “Grazia”-д “Найзууд” киноны Рэчелийн  дүрээр олны танил болсон жүжигчин  Женифер Анистоныг хөл хүнд болсон тухай мэдээлэл нийтэлжээ. Уг сэтгүүл өдгөө 43 настай Жениферийг  нэвсгэр хүрэм  өмсч, алкахолын хольцтой зүйл хэрэглэхээ болин, далайн гаралтай хоол хүнс хэрэглэдэг болсон хэмээн бичжээ.

“Grazia” сэтгүүл нэрт жүжигчнийг өнгөрсөн долоо хоногт найз залуу Жастинтай Лос-Анжелосоор дэлгүүр хэсч байгааг папараццидаж, түүний гэдэс өмнөхөөсөө хамаагүй томорсон гэмээр зургийг нь нийтэлсэн байна. Түүнчлэн өөр хэд хэдэн эх сурвалжуудад мөн Анистоныг сүүлийн үед уран бүтээлээ түр орхиж амрахаар шийдсэн тухай мэдээлсэн байна. Жениферийг хөл хүнд болсон тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байгаа нь тэрээр өнгөрсөн жил өөрийгөө үргүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотой юм. Харин сүүлийн үед түүнийг ийнхүү хөл хүнд болсон талаар шуугиж байгаа ч Женифер өөрөө албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж