“Toyota” үйлдвэрлэлээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

“Toyota” үйлдвэрлэлээ зогсоов

“Toyota”-гийн зээлийн хэмжээ Японы автомашин үйлдвэрлэгч аварга компанийг уналтад оруулж болзошгүй гэж “Moody"s” агентлаг үзэж байгаа аж.  Газар хөдлөлт, цунамийн дараа “Toyota”-гийн ашиг буурч эхэлсэн юм. Лхагва гаригт тус компанийн төлөөлөгч дотоодын үйлдвэрлэлээ ирэх долоо хоног хүртэл зогсоохоор болсноо мэдэгдсэн. Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсоноос хойш Японы автомашины үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байгаа билээ.  Ирэх долоо хоногоос эхлэн дотоодын үйлдвэрүүд сэргэх төлөвтэй байгаа тухай тус компанийн төлөөлөгч ярьсан байна. Харин ажиглагчид  Японы автомашины үйлдвэрүүдийн түр зогсолт үүнээс ч удаан үргэлжилнэ гэж таамаглаж байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлээр зарим үйлдвэрүүд цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн боловч хэвийн ажиллагаандаа орох хүртэл дахин хэдэн сар шаардлагатай гэж “Moody"s”  агентлагын шинжээч ярьжээ. Японы газар хөдлөлтийн сүйрэл эдийн засгийг нь бүхэлд нь хамарчээ. “Toyota” Японы зах зээлээс хамааралтай байдал 27 хувь байгаа нь өндөр хэмжээ аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж