Таван жилийн хугацаатай цахилгаан импортлоно

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Таван жилийн хугацаатай цахилгаан импортлоно

Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн  өнөөдрийн хурлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цахилгаан импортлох тусгай зөвшөөрлийг "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-д таван жилийн хугацаатай олгосон байна. Эрдэнэцагаан сумын төвийн 694, хэрэглэгчдийн 89 хувь буюу 620 нь айл өрх, 11 хувь буюу 74 нь төсөвт газрууд, аж ахуйн нэгж эзэлж байна. Өнгөрсөн 2010 онд БНХАУ-аас Эрдэнэцагаан суманд 800 мянган кВт цаг худалдан авч, хэрэглэгчдэд 766 мянган кВт цаг цахилгааныг борлуулсан байна. БНХАУ-ын талтай байгуулсан гэрээний дагуу импортоор авах нэг кВт цаг цахилгааны үнэ 0.75 юань буюу Монгол банкны өнөөгийн ханш (190.3 төгрөг)-аар 142.7 төгрөг болж байгаа бөгөөд тус сумын хэрэглэгчид тасратлгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдах нөхцөл боломжтой болжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж