“Анод”-ын хохирогчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

“Анод”-ын хохирогчид мэдээлэл хийнэ

“Анод” банкны удирдлагуудын хууль бусаар гаргасан гэх хувьцаанд хууртсан 1200 гаруй иргэний төлөөлөл өнөөдөр 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан хэрэгт буруутгагдаад байгаа “Анод” банкны удирдлагуудыг энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ.

 “Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж