
“Монголын тодорхой хэсэгт шилжилт, шинэчлэл явагдаж байгаа ч ядуурал зөвхөн хөдөө орон нутагт ч биш хотод улам өргөжиж, боломж тэгш бус явдал улам нэмэгдэж байна. Ядуурал өндөр хэвээр, боломжийн эрс тэс ялгаатай нөхцөл бэхжиж байгаагаас харахад эдийн засгийн өсөлт ядууст дусал төдийхнөөр хүрч байгаа нь илт байна гэж тэрбээр хэлсэн байна. Хатагтай Сепулведа мөн “Ядууралд өртөж, боломжоос гадуур үлдэж буй хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, орон нутгийн иргэд, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх болон ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа эмзэг бүлгийн хүмүүст санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр 5 хоногийг Монголд өнгөрүүлэхдээ албаны хүмүүс, донор байгууллага, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгмийнхэн болон эмзэг давхаргынхантай уулзаж, Төв аймгийн Эрдэнэ суманд мөн ажиллажээ.
“Эрх баригчид ядуусын асуудлыг яаралтай авч үзэж, тэр хүмүүсийн эрхийг хамгаалж, наад захын энгийн үйлчилгээ үзүүлэн, нөөц боломжоор хангахыг тэрбээр уриалсан байна. Ихэнхи монголчууд сурах, эрүүл мэндээ хамгаалуулж, амьдрах сууцтай байх, хоол ундтай байх зэрэг зүй ёсны хууль эрх зүйн орчинд амьдарч байгаагаа мэддэг. Гэхдээ бодит амьдралд дээр монголчууд өөрөөр амьдарч байна. Ядуурлыг бууруулах бодлого болон хэрэгжилтийг үнэлэх хариуцлагатай механизм энэ улсад зайлшгүй хэрэгтэй. Монголын ядуурал удаан тэсэж чадахгүй” гэдгийг Сепулведа онцолжээ.
Женевт төвтэй НҮБ-ын хүний эрхийн зөвлөл бие даасан шинжээчдийг ийн олон улс оронд ажилладаг. Энэ шинжээчид НҮБ-ын ажилтан биш бас энэ ажлынхаа төлөө цалин авдаггүй ба нэр хүндтэй сайн дурын үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм байдаг ажээ.