Филиппинд амиа алдагсдын тоо 714-д хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Филиппинд амиа алдагсдын тоо 714-д хүрэв

Филиппинд дэгдсэн  Бофа хар салхины улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр 714-д хүрч, 890 хүн ор сураггүй болоод байгаа талаар тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Филиппиний гамшгийн менежментийн албаны мэдэгдсэнээр одоогоор амиа алдагсдын 457-г нь таньж, гэр бүлийхэнд нь мэдэгдээд байгаа аж. 

Албаныхны хэлснээр ор сураггүй бологсдын ихэнхи нь Кампостелла мужийн иргэд байгаа гэнэ. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлээс болж тус улсын эдийн засаг  урьдчилсан байдлаар 7.1 тэрбум ам долларын хохирол амсаад байгаа аж. Түүнчлэн томоохон хотуудыг холбосон 20 гүүр, есөн гол зам 114.583 оршин суугчдын орон гэр эвдэрч сүйджээ. Гамшгийн нөхцөл байдалтай уялдан Засгийн газраас 63 түр орогнох байрыг гаргаад байгаа юм байна.

 Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж