Сэтгэл хөдлөл хаана байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Сэтгэл хөдлөл хаана байдаг вэ?

Хүний сэтгэл хөдлөл тодорхой байршилтай. Мэдээж тархинд. Гэхдээ тархины яг хаана нь? Канадын эрдэмтэн Сандра Уитлсон хүний сэтгэл хөдлөл тархины аль хэсэгт байрладгийг туршилт хийн судалжээ. Хүний сэтгэлд гүнзгий нөлөөлөхөөр зургийг эхлээд зүүн нүдэнд харуулан баруун тархинд хүргэж, дараа нь баруун нүдээр дамжуулан зүүн тархинд хүргэсэн байна. Тэгэхдээ MRI аппарат ашиглан тархины зүүн, баруун хэсгийн зургийг авчээ. Түүний туршилтаар эрчүүдийн сэтгэл хөдлөл баруун тархиныхаа хоёр ч хэсэг газарт байрлаж байхад, харин эмэгтэйчүүдийнх зүүн, баруун тархины аль алинд нь хаа сайгүй, замбараагүй байдалтай тархсан байгааг олж илрүүлсэн аж. Үүнээс харахад эрчүүд сэтгэл хөдлөлд авталгүйгээр аливаа зүйлийн утга агуулга, логик холбоосын талаар, зүүн тархиа ашиглан, мөн орон зайг баруун тархины урд хэсгээ ашиглан баримжаалж чадна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэдний тархинд сэтгэл хөдлөлийн орон зай бага тул тархины өөр үйлдлүүдэд тэгтлээ их нөлөөлөхгүй.


Гэтэл хүүхнүүдийн хувьд сэтгэл хөдлөл дэндүү өргөн орон зайд оршдог. Тархины хоёр талд адилхан тархан байрладаг болохоор өөр бусад үйлдлүүдэд нөлөөлөх нь их. Тийм ч болохоор хүүхнүүд ярьж буй сэдвийнхээ дагуу хямарч, сэтгэлийн хөдлөлдөө автаж, уйлж, инээж, бас эмзэглэдэг. Сэтгэл хөдлөл өөр үйлдлүүдтэй яг зэрэг явагдаж байдаг гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж