Зэс, нүүрсний үнэ өсч байна

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Зэс, нүүрсний үнэ өсч байна

АНУ-ын ажлын байрны үзүүлэлт өнгөрсөн арваннэгдүгээр сард шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй өндөр буюу 146 мянгаар нэмэгдсэн нь зэсийн үнэ ханшид эерэгээр нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 8138 ам.доллар болж өсөөд байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 8000 ам.доллар/тонн-ын үнэтэй байсан юм. Түүнээс гадна Хятадын боомтууд дээр коксжих нүүрсний үнэ харьцангуй өсч байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Нөгөөтэйгүүр Монгол-Хятадын хил дээрх нүүрсний агуулахууд нэг үе дүүрч, нүүрсний худалдаа зогсоход хүрээд буй тухай салбарын компаниуд мэдээлж байсан. Харин одоо эдгээр агуулахын нөөц дундарч, эрэлт эргээд өсч эхэлжээ. Энэ нь нүүрсний үнэ ханш өсөх нөхцөлийг бүрдүүлж буй юм. Энэ долоо хоногийн байдлаар Хятадын Ганцмод зэрэг боомт дээр нэг тонн угаасан нүүрсний үнэ 850 юань байгаа бол түүхий нүүрснийх 640 юань/тонн болж өсчээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо 30 юань/тонноор нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж