Ардчилсан намынхан өнөө жил ардчиллынхаа баярыг “Ард түмний баяр” болгон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тухайлбал, энэ сарын 6-ны өдөр баялаг бүтээгчдээ талархал илэрхийлж тэдний төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. Энэ үер тэд бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар санал асуулга явуулсан юм. Санал асуулгын нэгдсэн дүнгээр бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь төрийн зүгээс үзүүлж байгаа дарамт шахалтыг багасгахыг хүсч байна.
Мөн Ардчилсан намынхан 17 настнуудыг ирээдүйдээ итгэлтэй, эрч хүчтэй ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс дуу хоолойг нь сонссон. Тэд ирээдүйд өндөр цалинтай ажил хайх бус өөрсдөө ажил олгогч болохыг мөрөөддөгөө илэрхийлсэн юм. Тиймээс Ардчилсан намынхан дан ганц ажилтан бэлтгэхэд анхаарах бус ирээдүйн ажил олгогч бэлтгэхийг ажил хэрэг болгох хэрэгтэй хэмээн үзээд буй билээ.