Эрэгтэй хүмүүсийн тархи аливаа зүйлийг үнэлэх, дүгнэх, цаад учрыг нь олох, уялдаа, холбоог нь ойлгох зэрэг үйлдэлд илүү зориулагдсан. Товчхондоо асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өгөгдлүүд. Энэ л өнцгөөс эрчүүд өдөр тутмын амьдралынхаа юуханд ч болов ханддаг. Хайр сэтгэлээ батлахын тулд тэд өндөр ууланд авирч, гүнзгий голд сэлж, эсвэл эзгүй талыг ганцаараа туулдаг. Тодруулбал ямар нэг зүйлийг хийдэг. Гэтэл тэр “хийх дуртай” чанар нь хүүхнүүдэд таалагддаггүй. Яагаад гэвэл хүүхнүүд илүү романтик, төсөөлөн бодох дуртай. Хайр дурлал, учрал, хагацлын тухай хүүхнүүд ихэчвлэн ургуулан боддог байхад эрчүүд хурдан машин, мотоциклийн тухай мөрөөддөг. Тэдний энэ ялгаа бие биедээ уурлах, туних бас нэг шалтгаан болдог.