Ким Кардашианы зүрх шархалжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Ким Кардашианы зүрх шархалжээ

Реалити шоуны од Ким Кардашиан “хайрт”-саа хагацаж, зүрх нь шархалсан хэмээн блогтоо бичиж үлдээжээ. Ким Кардашианы зүрхийг шархлуулсан “хайрт” нь найз залуу Канье Уэстийн гурван сарын өмнө түүнд бэлэглэсэн цасан цагаан өнгөтэй муурын зулзага аж. Ким Кардашиан “Миний хайрт Мерси хорвоог орхисон тухай та нарт хэлэхэд маш их харамсалтай байна. Миний зүрх маш их өвдөж, шархалсан” хэмээн бичиж,  муурын зулзага Мерсигийнхээ зургийг нийтэлжээ. Хэдийгээр Ким Кардашиан муурнаас  харшилтай учир түүнтэй үргэлж хамт байж, тоглон наадаж чаддаггүй байсан ч бяцхан Мерсид үнэхээр их хайртай байсан гэнэ. Ким Кардашианы бяцхан Мерсиг сүүлийн үед түүний дүү Клои Кардашиан харж хандаж байсан гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж