Д.Бадарсан СБД-ийн Засаг дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Д.Бадарсан СБД-ийн Засаг дарга боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Д.Бадарсанг батламжилсан байна. Д.Бадарсан нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ибаракигийн технологийн үндэсний коллеж, Хэл иргэншлийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн, инженер, бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой аж.

Тэрээр 2003 онд  “Монхит трейдинг” ХХК-ийн захирал, УБЦТС ХК-ийн төслийн ажилтан, “Юу Эм Кэй” ХХК-ий захирлаар ажиллаж байгаад 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж