Хиллари Клинтон айлчлалаа цуцлав

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон айлчлалаа цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ долоо хоногт Мароккод хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан тухай Цагаан ордноос мэдээлжээ. Хатагтай Клинтон ходоодны өвчний улмаас ийнхүү төрийн дээд хэмжээний айлчлалаа цуцлахад хүрсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Хиллари Клинтон энэ долоо хоногт Хойд Африкт хийх айлчлалынхаа дараа Ойрхи Дорнодоор мөн айлчлахаар төлөвлөж байжээ. Тэрбээр Сирид бараг хоёр жилийн турш үргэлжилж буй цуст мөргөлдөөнийг цэглэж, ерөнхийлөгч Башар Ассадын дэглэмийг түлхэн унагахад нөлөөлж чадна хэмээн үзэж, ийнхүү Ойрхи Дорнодын төлөөлөгчидтэй уулзахаар зорьж байсан гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж