Видео тоглоом бүтээгчдийн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Видео тоглоом бүтээгчдийн үзэсгэлэн

Эх сурвалж: http://www.mungunboroo.mn/

Жил бүр Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагддаг Видео тоглоом бүтээгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 05-07 ний өдрүүдэд Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байна. Мэдээж энэхүү үзэсгэлэнгээс тоглоомчдын хамгийн хүсэн хүлээж байсан мэдээ бол Шинэ консоль байсан. Харин шинэ консолийг зөвхөн Nintendo-ийхон танилцуулсан юм. Энэ удаад бид сайтынхаа уншигчдад Microsoft-ийн энэхүү үзэсгэлэн дээр танилцуулж байгаа тоглоом болон бусад зүйлсийн талаархи мэдээллийг хүргэж байна.  

Энэхүү үзэсгэлэн дээр Microsoft XBox-ийн шинэ загварын талаар танилуулна гэсэн цуу гарсан байсан хэдий ч одоогийн байдлаар шинэ Xbox-ийн талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Өө мартах гэж байна. Xbox-ийн зүгээс хэрэглэгчдэд нэгэн шинэ үйлчилгээ санал болгож байгаа бөгөөд энэ бол Smart Glass юм. Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд Microsoft-оос эрхлэн гаргаж байгаа Windows 8 үйлдлийн системтэй таблэт болон Windows phone 7.5 тай ухаалаг утаснуудыг Xbox-той холбож кино, дуу, зураг тоглоом зэргийг хянахаас гадна Smart Glass үйлчилгээнд зориулан гарах тоглоомуудыг өөр төхөөрөмж дээрээс хянаж тоглох боломжийг олгох үйлчилгээ юм.


харин одоо бүгдээрээ Xbox 360 дээр энэ жил болон 2013 онд худалдаанд гарах хит тоглоомуудтай танилцъя.

1. Tom Clancy’s Splinter Cell: Blacklist

Splinter cell -ийн ангиуд жил бүр улам сайжирч гарсан хэвээр харин энэ жилийн хувьд UBI soft-ийхон зөвхөн Xbox360 дээр энэхүү цувралыг гаргана гэсэн урьдчилсан мэдэгдэл хийсэн байна. Мэдээж xbox 360 дээр гарч байгаа учир тухайн консолийн давуу талыг ашигласан онцлогтой энэ бол kinect. Одоогийн байдлаар тоглоомын gameplay гараагүй байгаа учраас KINECT-ийг уг тоглоомонд яаж ашиглахыг ёстой чөтгөр бүү мэд. Гэхдээ л миний таамгаар та нууц ажилтны дүрийг өөрийн биеэр удирдана гэдэг давгүй санаа гэж бодож байна.


2.Halo 4

За, энэ жил хэдийгээр консоль үйлдвэрлэгчид шинэ консолиор бэлэг бариагүй ч гайхалтай тоглоомын шинэ ангиудаар бидэнд бэлэг барьж байна. Энэ бол тоглоомчдыг хүсэн хүлээсэн HALO-ийн шинэ анги. Тоглоом бүтээгчдийн зүгээс энэхүү ангийг шинэ график хөдөлгүүр ашиглан бүтээж байгааг мэдэгдсэн юм.


3.Tomb Raider

Бид өнгөрсөн жил энэхүү тоглоомын трэйлэрийг хүлээн авч үзэж байсан харин энэ жил гараагүй л байна. Гэхдээ удаан хүлээсэн учраас бидний гар дээр чанартай бүтээл ирэх нь дамжигггүй. Тоглоомын гэймплэй энэхүү тоглоомыг ямар сайн дүрслэлтэй болох нь харагдана. Тоглоомын түүхийн хувьд ч гэсэн сайн гэсэн үнэлгээг өгөх боломжтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж