АНУ-д Хятадыг эсэргүүцэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

АНУ-д Хятадыг эсэргүүцэн жагсчээ

АНУ-ын Нью-Йорк хотод өчигдөр олон мянган иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй түвдүүд амиа золиосолж байгааг, мөн Хятадын зүгээс Түвдийн ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөг боож, хатуу хяналтад байлгаж буйг тэд эсэргүүцсэн байна.

Эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэн оролцсон хүмүүсийн дунд Түвдийн олон иргэн байсан гэнэ. Тэд Манхэттэн дүүрэгт уриа лоозон барьж, жагсчээ. Жагсагчид “Бид шударга ёсыг шаардаж байна. НҮБ нойрноосоо сэр. Түвдэд НҮБ хэрэгтэй байна” хэмээн хашгиралдаж байсан аж. Эрх чөлөө олгохыг шаардаж, тусгаар тогтнолыг хүсэмжилсэн түвдүүдийн эсэргүүцэл өнгөрөгч 2009 оноос идэвхижсэн бөгөөд энэ хугацаанд нийт хүн өөрийгөө шатааж, зулын гол болжээ. Харин БНХАУ-ын зүгээс түвдүүдийн эсэргүүцлийн эсрэг хяналтаа чангатгах арга хэмжээ авч, зулын гол бологч иргэдийн талаарх мэдээллийг өндөр үнээр худалдан авах зар тарааж, өөрийгөө шатаагчдын гэр бүлийнхнийг баривчлах зэрэг арга хэмжээ авч байгаа юм.

Б.Анхтуяа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж