Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Солигдмол үүлтэй. Зарим газраар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар  зүүнээс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар  18-23 градус,  Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр  1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Явган шуурга шуурна.13-15 градус хүйтэн байна. Үдээс хойш хүйтэрнэ

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж