Шилдэг бүтээл шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээл шалгаруулна

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааны зохион байгуулж байна.

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 29-нд Хөгжимт драмын театруудын шалгаруулалтыг гурван бүс болгон нийт 21 аймгийн 24 театр, чуулгууд 48 бүтээл толилууснаас Завхан аймаг, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймаг, Орхон аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд Улаанбаатар хотод болох эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор шалгараад байна.

Тус уралдааны II дугаар шатны шалгаруулалтыг Улаанбаатар хотод энэ сарын 16 хүртэл Драмын эрдмийн театрт зохион байгуулах бөгөөд бүсээс шалгарсан театр, чуулгууд уран бүтээлээ нийслэлийн үзэгчиддээ толилуулан уралдах юм. Үүнд

-Баруун бүс- Завхан аймгийн Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театр
“Этүгэн чимэгт аялгуу” концерт
А.П.Чехов: “Ванья ах” жүжиг
-Төвийн бүс- Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”
Г.Перселл    “Дидона Энейхоёр”дуурь
Г.Ибсен “Нора”
-Зүүн бүс-Дорнод аймгийн Хөгжимт драмын театр
Симфони найрал хөгжмийн “Сонгодог концерт”
Г.Ибсен “Нийгмийн дайсан” бүтээлүүдээс шилдгийг шалгаруулах юм.

Мөн урилгаар Орхон аймаг-Уурхайчин соёлын ордон “Эрдэнэт ДБЧ” “Зүүдний Соннамбула”   сонгодог концерт, Хэнтий аймаг-Хан-Хэнтий чуулга  “Бурхан Халдуны дуулал”концерт, Орхон аймаг-Хүүхэд залуучуудын театр “Гайхам ертөнц” хүүхэлдэйн сонгодог концертоо үзэгчдэд толилуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж